Android Phone All Apps

Андройд утасны бүх зүйлийг эндээС www.AndroiD22.miniih.com

Android системийн сул тал юу вэ?

2013-05-05 17:30

Орчин үеийн техник технологийн хөгжлийн гол төлөөлөгчид болсон Ухаалаг төхөөрөмжүүдийн 3/5-ыг эзлэх Андройд системтэй утсанд ямар ямар сул тал байгааг би өөрийнхөөрөө бичлээ. 

Юм бүхэнд сөрөг, муу тал гэх зүйл цагаа тулахаар бий болдог. Юунд ч ялагдашгүй тийм зүйл энэ хорвоод үгүй билээ. Хэзээ нэгэн цагт бидний өргөнөөр ашиглаж байгаа Android, iOS, Windows, Linux гэх зэрэг системүүд арчигдан хаягдаж удахгүй энэ том далайд хөл тавих гэж буй Tizen 2 (Magnolia), FireFox, Ubuntu Touch зэрэг системүүд ноёрхолоо тогтоохыг хэн байг гэхэв дээ. Бараг мөнхийн сэдэв болсон iOS vs Android ч юмуу Windows Phone vs Android гэх зэрэг улиг болсон асуудлуудыг түр мартацгаая. Тэдний сул тал гэгдэх зүйлс таныг уг системийг ашиглаж байхад бишгүй л анзаарагдсан байх.

 

Android-ын хувьд хэдэн минут апп ажиллуулсны дараа заавалчгүй Санах ой-гоо цэвэрлэж байхгүй бол гацалт ажиглагддаг. Уг нь бол Андройд маань бараг л Бүрэн-Нээлттэй систем гэдэг тодотголд явдаг (Full-Open OS). Яг нарийн ярьвал девелопер хүмүүс уг системийг Semi-Open буюу хагас нээлттэй систем гэлцдэг. iOS ч гэсэн ялгаагүй Semi-Open... Бараг Semi-гийн Semi ч байж мэднэ. Гэвч удахгүй гарах гэж буй Tizen 2 (Magnolia), Ubuntu Touch, FireFox гэх зэрэг системүүд бас л Semi-Open байх магадлалтай. Tizen 2 л гэхэд аль хэдийнээ түрүү жилийн намар яригдаж эхэлснээс гадна SDK-гаа тарааж Девелопер хүмүүст Апп бүтээх бараг жилийн хугацааг өгчихөөд байна. Tizen 2 системтэй утас гарах үед баахан Апп нэгэн зэрэг гарах нь тодорхой. За гол юм болох Андройд системд ямар ямар сул тал байгааг би өөрийнхөөрөө бичье. Таны Андройд утсанд дараах асуудлууд гардаггүй бол Коммент бичиж болно. Учир нь миний утас тийм ч сайн нь биш...

 

1. Утсандаа AntiVirus, AntiMalware төрлийн вирусны эсрэг Апп суулгахгүй бол Андройд систем өөрөө сайн хамгаалалтгүй. Гэхдээ яг систем байрладаг хэсгээ маш сайн хамгаалсан байдаг. Та интернет орчинд утаснаасаа их ордог бол та AVG AntiVirus Pro, Kaspersky Mobile Security гэх зэрэг АнтиВирусны апп суулгах хэрэгтэй. 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

2. Android үйлдлийн систем хөгжих буюу шинэ хувилбарууд (Jelly Bean - 4.1, 4.2) гэх зэрэг сайжруулалтууд гарсан. Уг сайжруулалтууд нь тухайн утасны өмнө нь байсан системээс бага зэрэг илүү Баттерэй хэрэглэж, Санах ойг ашиглаж байгаа. Хамгийн тохиромжтой систем бол Android 2.3.x GingerBread гэж би боддог. Шинэ сайжруулалтууд гарах тусам тухайн утасны санах ой, баттерей идэлт нь улам ихсээд байгаа. Гэхдээ удахгүй гарах сайжруулалтуудад энэ нь гайгүй болох байх

 

3. Одоо танилцуулагдах асуудал бол миний хувьд хамгийн том асуудал гэж хэлж болохч яг Системтэйгээ шууд холбоотой бус юм. Энэ бол Андройд системтэй утас хэтэрхий... бүр хэтэрхий олон төрлийн үйлдвэрлэгчидтэй болчихоод байгаа явдал. Энэ нь нэг талаар сайн боловч нөгөө талаар маш том хаалт, лай болж өгч байгаа хэрэг юм. Андройд системийн сайжруулалтууд (Update) жилдээ 1-ээс 2 юмуу бүр 3 ч гарчихдаг. Харин хэт олон үйлдвэрлэгчид, хэт олон төрлийн төхөөрөмж гээд тэдгээрт зориулж системээ тохируулах нь хэцүү. Гэхдээ тэр талаар Google-ээс авсан арга хэмжээ бол NEXUS хэмээх яг Google-ын нэр төр, эхлэл болсон төхөөрөмжүүд орж байгаа. Тиймээс эхлээд Google өөрсдийн нэрийн Nexus-уудад шинэ сайжруулалтуудыг түгээдэг, дараа нь бусад Андройд утаснууд болох Optimus, Galaxy, Xperia, SKY, REX, Droid гэх зэрэг төрлийн утаснуудад тухайн утасны үйлдвэрлэгчид Google-ынхэнтэй хамтран ажиллан тухайн боломжтой утаснуудад системийн сайжруулалтыг гаргадаг. Энэ үйл явц яг тухайн шинэ систем гарсанаас хойш 1 сараас 1 жил ч удаж болдог. 

 

4. Brick буюу Эвдрэх... Boot нь шатах, гэмтэх гэсэн зүйлс нь ихэвчлэн тухайн утасны хэрэглэгчийн буруу үйл ажиллагаанаас үүддэг. Энэ нь нөгөө л нэг Semi-Open гэж ярьсан хагас нээлттэй системээ бүрэн нээх буюу ROOT хийх үйлдэл (Limited хэрэглэгчийг Administrator болгох)-оос үүддэг. Мөн Custom ROM буюу албан ёсны бус боловч албан ёсны системийн эх дээр суурилагдсан зохиомол, олон нэмэлттэй системийг суулгах үйлдэл буруутвал Brick, Dead Boot гэсэн асуудлууд тохиолдоно. Энэ бол хэний ч, ямар ч Андройд утсанд тохиолдож болно. Хамгийн гол нь ROOT хийх, Custom ROM суулгахаасаа өмнө тухайн аргаа сайн судлах ёстой. 

 

 

5. Зарим нэгэн утасны Баттерэй нь хэт халах үзэгдэл ихээр ажиглагддаг. Бас дэлбэрсэн тохиолдол ч байдаг. Мөн зарим утасны компаниуд амраар нь бодоод Санах Ой, CPU нтр-ээ нэг дор шахуу, наалдуудж хийсэн байдаг. Энэ нь тухайн утсанд том хэмжээний Апп, Тоглоом ашиглах үед амархан халах үзэгдэл ажиглагддаг. Жишээ нь Galaxy S2, Note нтр байна... Тэр талаар бага зэрэг сайжруулах заавар -> ЭНД дарна уу?

 

6. 3rd-Party-App буюу та APK болох Инсталл хэлбэрээр Апп суулгах үйл явц, тиймэрхүү APK-гаар тавьж байгаа аливаа сайт тухайн APK файлд ойрын үед Малвейр төрлийн вирус суулган тараадаг болсон. Энэ нь iOS-д ч гэсэн ажиглагддаг. Тиймэрхүү үзэгдэл ихэнхдээ шинээр гарч буй том том, алдартай, хүмүүсийн хүлээлтийг ихээр хүргэсэн тоглоом, Апп ордог. Жишээ нь Temple Run 2, Angry Birds-уудад нэг хэсэг тийм зүйлс тохиолдсон. 

Гэхдээ манай Блогт байгаа апп-ууд аюулгүй...

 

Таны утсанд бас ямар асуудлууд илэрдэг вэ? тэрийгээ дэлгэрэнгүй бичээрэй. iOS-ын талаар... ялангуяа iPhone-ын талаар нэг хүний хэлснийг саналаа л даа. iPhone Нэг л тийм Хязгаарлагдмал байдаг. Ядаж л гацлаа гэхэд Баттерэйгээ салгаж болохгүй... хаха нээрэн тийм шүү. За iPhone-д дуртай хүмүүсээс уучлал хүсье. Ер нь дээр хэлж байснаар ямар ч зүйлд сул тал гэж байдаг...

Like | Нийтэлсэн : **no name | Уншсан (248) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл